Цаг агаар: Явган шуурга шуурна

0
38

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Өдөртөө бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!