УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

0
56

Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлэг хэлэлцэх, нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтийн дагуу тав хоногийн завсарлага өгч буйг мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!