Эмэгтэй ширэн бээлийтнүүд Вьетнамыг зорилоо

0
13

Боксын тамирчид Азийн аваргыг зорилоо. Вьетнам улсын Хо Ши Мин хотод арваннэгдүгээр сарын 1-8 хооронд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Уг тэмцээнд эх орноо төлөөлж шигшээ багийн дасгалжуулагч М.Буянжаргалаар удирдуулсан 5 бүсгүй оролцох юм.

Тодруулбал, 48 кг-ын жинд О.Жаргалан, 51 кг-д Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт М. Нандин-Эрдэнэ, 54 кг-д Н.Оюун-Эрдэнэ, 69 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Эдгээр тамирчдаас гадна манай улсыг төлөөлж Олон Улсын Боксын Холбооны хоёр одтой шүүгч О.Мандахбаяр Вьетнам улсыг зорьжээ. Тэрбээр уг тэмцээний турш шүүгчээр ажиллана.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!