Солонгосын алдартай жүжигчин ослоор амиа алджээ

0
18

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Ким Жо Хук ослоор нас барсан талаар “www.allkpop.com” сайт мэдээллээ. Осол өчигдөр орон нутгийн цагаар 5.07 цагийн орчимд болсон байна.

Жүжигчин эрийн сууж явсан автомашин өөр машинтай мөргөлдөж, улмаар дэлбэрчээ. Аврагчид шуурхай ажиллаж жүжигчнийг “Конкук” их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн боловч тэрээр 6.30 цагт амьсгал хураажээ. Ким Жо Хук 45 настай байсан бөгөөд түүний тоглосон хоёр ч уран бүтээл удахгүй дэлгэцнээ гарах гэж байжээ. Жүжигчний харъяалагддаг “JTBC” агентлаг хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг баталж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!