59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг зарцуулна

0
44

Засгийн газраас 2020 онд хүн ам төвлөрсөн хот суурин газарт ерөнхий боловсролын сургуулийн өндөр ачааллыг бууруулах зорилгоор тэргүүн ээлжид нийслэлийн 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, орон нутагт сургуулийн дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй дутуу барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулна.

Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөгийг төсөвлөв. Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт 36 сургууль, орон нутагт 23 сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэхээр ирэх оны төсөвт суулгажээ.

Мөн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг дайчилж, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг хангахаар болсон байна.

Ирэх онд төсөвт тусгагдсан сургуулийн барилга болон өргөтгөлийн талаарх мэдээллийг хүргэе.

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 62 дугаар сургууль/

 

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 65 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 106 дугаар сургууль/

Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 71 дүгээр сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа цогцолбор сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 52 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 114 дүгээр сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Сэтгэмж сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 360 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 47 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 13 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Шинэ эхлэл сургууль/

Сургуулийн барилга буулгаж, шинээр барих, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 19 дүгээр сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 111 дүгээр сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Амгалан цогцолбор сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Шавь цогцолбор/

Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 44 дүгээр сургууль/

Сургуулийн барилга, 920 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо/

 

Сургуулийн барилга буулгаж шинээр барих, 1500 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 23 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 450 суудал /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл, 450 суудал /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 50 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр сургууль/

Сургуулийн барилга, 320 суудал /Булган, Бугат сум/

Сургуулийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум, Баян-Ойт сургууль/

Сургуулийн барилга, 320 суудал /Хөвсгөл, Төмөрбулаг сум/

Сургуулийн барилга, 480 суудал /Сэлэнгэ, Сайхан сум/ 2018 2019

Сургуулийн барилга, 320 суудал /Хөвсгөл, Рашаант сум/

Сургуулийн барилга, 320 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/

Сургуулийн барилга, 320 суудал /Хөвсгөл, Чандмань-Өндөр сум/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Говь-Алтай, Дарви сум/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Говь-Алтай, Дэлгэр сум/

Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Говь-Алтай, Чандмань сум/

Сургуулийн барилга, 320 суудал /Увс, Түргэн сум/

Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум, 5 дугаар сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл /Увс, Улаангом сум, 2 дугаар сургууль/

Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо/

Сургуулийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Эрдэнэбулган сум/

Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/

Сургуулийн барилга, 320 суудал /Дундговь, Дэрэн сум/

Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Сайншанд сум/

Сургуулийн барилга, 320 суудал /Өмнөговь, Номгон сум/

Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо/

Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо/

Сургуулийн барилга, 120 суудал /Өвөрхангай, Уянга сум, Жаргалант баг/

Сургуулийн барилга, 320 суудал /Өвөрхангай, Богд сум/

Сургуулийн барилга, 928 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Эрдэнэт цогцолбор сургууль/

Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо/

Сургуулийн барилга худалдан авах, 960 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо/

Сургуулийн барилга, 320 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/

Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/

Сургуулийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 107 дугаар сургууль/

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо/

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо/

Номын сангийн барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/

Дотуур байрын барилга, 120 ор /Хэнтий, Баян-Овоо сум/

Дотуур байрын барилга, 150 ор /Хөвсгөл, Баянзүрх сум/

Дотуур байрын барилга, 75 ор /Хөвсгөл, Улаан-Уул сум/

Дотуур байрын барилга, 160 ор /Төв, Эрдэнэ сум/

Дотуур байрын барилга, 100 ор /Өвөрхангай, Тарагт сум/

Дотуур байрын барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум, Загаснуур баг/

Дотуур байрын барилга, 160 ор /Төв, Батсүмбэр сум/

Дотуур байрын барилга, 75 ор /Төв, Баянжаргалан сум/

Дотуур байрын барилга худалдан авах /Өмнөговь, Гурвантэс сум/

Дотуур байрын барилга, 150 ор /Хөвсгөл, Түнэл сум/

Дотуур байрын халуун усны барилга /Баян-Өлгий, Сагсай сум/

Дотуур байрын барилгын өргөтгөл /Увс, Тэс сум/

Дотуур байрын барилга /Баянхонгор, Жинст сум/

Дотуур байрын барилга, 150 ор /Баян-Өлгий, Дэлүүн сум/

Сургуулийн дотуур байр, урлаг, спортын заал, биеийн тамирын талбай /Ховд, Жаргалант сум, 7 дугаар сургууль/

Сургуулийн спорт заалын барилга /Баянхонгор, Баянхонгор сум, Эрдэнэмандал ахлах сургууль/

Сургуулийн спорт заалын барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Ганзам сургууль/

Сургуулийн өргөтгөл, спорт заалын барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 2 дугаар бага сургууль/

Сургуулийн спорт заалын өргөтгөл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 67 дугаар сургууль/

Спорт заалын барилга /Дорнод, Хэрлэн сум, 2 дугаар сургууль/

Сургуулийн спорт заалын барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/

Сургуулийн спорт заалын барилгын дуусгал /Дундговь, Хулд сум/

Сургуулийн урлаг заалын барилга /Өмнөговь, Даланзадгад сум, 4 дүгээр сургууль/

Сургуулийн спорт заалын барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 48 дугаар сургууль/

Сургуулийн барилга, спорт заал, 320 суудал /Завхан, Сантмаргаз сум/

Сургуулийн хөл бөмбөгийн талбай /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо/

 

Сургуулийн спорт заалын барилгын өргөтгөл /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 88 дугаар сургууль/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!