Гэр шатсаны улмаас хээрийн түймэр гарчээ

0
36

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн ’’Балим’’ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ тус сумын 8 дугаар багийн малчин А-гийн 4 ханатай гэр шатсаны улмаас хээрийн түймэр гарсан тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу энэ сарын 30-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 3 автомашинтай ажиллаж, түймрийг цурманд оруулсан байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 30-нд аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн ажиллаж түймрийг цурманд оруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!