С.Амарсайхан хурлаа дахин хийж чадсангүй

0
140

НИТХ-ын хурал тавдугаар сард хуралдсанаас хойш шинэ даргаа сонгох гэж ганц удаа л хуралдсан. Харин шинэ даргатай болсноос хойш ганц ч удаа хуралдаж чадсангүй. Шалтгаан нь улстөржилт. Өчигдөр л гэхэд НИТХ-ын ээлжит хуралдаанаа зарласан боловч дахин хойшлууллаа.

Уг нь НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын хуралдааныг нээж “Нутгийн удирдлагын  болон төрийн захиргааны байгууллагуудын ажиллах хүчийг улам нэмэгдүүлж, гүйцэтгэлийн чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлснээр богино цаг хугацаанд харьцангуй  бага хөрөнгөөр зорилго, зорилтдоо бид хүрч ажиллах боломж байна. 2018  оны Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлхээр тусгажээ. Төлөвлөж буй ажлыг хэрэгжүүлэх гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр боловсон хүчний нөөц бидэнд багагүй бий. Тиймээс цаашид бид ажилтан албан тушаалтан нэг бүрээс ажлын хариуцлага биелэлт, эцсийн үр дүнг шаардаж, төрийн албаны бүтэц, ажиллах хүчийг хүнд суртлын бааз биш төр түмний хэргийг шийдвэрлэх гарц, ажлын гүйцэтгэлийн чадавх болгоход анхаарч шат, шатанд хяналт тавьж ажиллана. Бид ирэх жилд хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх нийслэлийн төсвийн зарцуулалтыг оновчтой болгох замаар оршин суугчдад ээлтэй олон төсөл, хөтөлбөрийг харьцангуй бага зардлаар хэрэгжүүлхийг гол чиг шугамаа болгон ажиллах ёстой” гэлээ. Тэрбээр ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.

Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар хуралдааныг тав хоногоор хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болов. Уг нь энэ өдрийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн удирдлагуудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, ажлын төлөвлөгөөний төсөлтэй танилцахаар төлөвлөөд байв. Харамсалтай нь гурван цагийн дараа эхэлсэн хурал нээлтийн үгнээс хэтэрсэнгүй.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!