Урлагийн авьяастануудаа тодрууллаа

0
15

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 3 дугаар бааз алба, хэсгүүдийнхээ ажилчдын дунд   урлагийн  наадам зохион байгууллаа. Тэмцээний  шүүгчээр  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн  удирдлагууд  оролцов. Урлагийн авьяас чадвараараа Ц.Дашцоодол даргатай  Тээвэрлэлт үйлчилгээний албаны  2-р  хэсэг  хамт олноо манлайлан тэргүүн байр  эзэлж,  шилжин  явах цомын  эзэн  болсон. 2-р байранд  3 дугаар баазын  захиргааны  баг,  3-р байранд  Тээвэрлэлт үйлчилгээний албаны 3-р  хэсэг орж  өргөмжлөл  мөнгөн  шагналаар шагнагдсан. Тэмцээний  үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Эв  нэгдэл”  ҮЭХ-ноос тусгай байр эзэлсэн ТҮА-ны 1-р хэсэгт шагнал гардуулсан юм. Өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг нийтийн тээврийн салбарынхан нэгэн өдрийг дуу хөөр дүүрэн өнгөрүүлж, мэргэжлийн дуучдаас дутахгүй авьяастанууд олонтой болохоо харууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!