“ГАРУДА” бүтээн байгуулалтын дээд шагналын эзэд тодорлоо

0
40

Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.

2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг НЗД С.Батболд шагнал гардуулах ёслолын үеэр онцлов.  Тэрбээр, “Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг төсвийн эсхүл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэж ялгахгүйгээр өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулдаг. Жил ирэх тусам баялаг бүтээгчдийн хурц оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвараар их хотод өвөрмөц шийдэлтэй барилга байгууламж, дэд бүтэц тохижилт, нийслэлийн нэрийг олон улсад таниулах брэнд бүтээгдэхүүн цэцэглэн хөгжсөөр байна. Шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, аз жаргалтай ирээдүйг үр хойчдоо үлдээхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал юм. Тиймээс НЗДТГ хувийн хэвшлийнхэнтэйгээ үргэлж хамтран ажиллах болно” хэмээв.

Ингээд Нийтийн хоол, нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарт 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Серж интернейшнл” компанийн “Милая” сүлжээ “Нийслэлийн шилдэг брэндинг” төрөлд тэргүүлсэн юм. Хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, нарийн боовны худалдаа эрхлэгч Милая сүлжээг 2008 онд Монгол Улсад нэвтрүүлсэн бөгөөд эдүгээ нийслэлийн өнцөг, булан бүрт 20 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллгаа явуулж байна. Харин тус төрлийн Тусгай байрт “МОНХИМО” үйлдвэрийн “Адуу” брэнд шалгарав.

“Нийслэлийн шилдэг франчайзинг” төрөлд “Улаанбаатар Смарт Карт” шалгарсан. 2014 онд нийслэлийн нийтийн тээврийн салбарт дэвшилтэт тоног төхөөрөмж, цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Тус компани нийтийн тээрийн үйлчилгээний зорчих хөлс төлөлтийг бэлэн мөнгөөр хийдэг байсныг одоогийн цахим тогтолцоонд нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!