Томилгоо: Хүчний байгууллагын удирдлагуудыг шинэчиллээ

0
88

Цагдаагийн ерөнхий газрын даргыг өнгөрсөн долоон хоногт Засгийн газрын хуралдаанаар сольсон. Шинэхэн дарга бүтцийн өөрчлөлт хийж, удирдлагуудаа шинэчилжээ.

Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар,

ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар,

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар,

ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар,

Налайх дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!