Ч.Хүрэлбаатар: Гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай дэндэж байна, цагдаад гомдол гаргана

0
156

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийв. Үүний нэг нь шинэ Засгийн газарт Сангийн сайдаар томилогдоод байгаа Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл байлаа.

Ерөнхийлөгчөөс татгалзсан хариулт хүлээсэн ганц сайд түүнийг сүүлийн үед уул уурхайн лицензтэй холбоотой элдэв хэл ам ороох болсон. Тэгвэл эл асуудлаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс дахин шинэ баримт дэлгэсэн юм. Тодруулбал, Г.Баасан “Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа хүн өөрөө нийтийн эрх ашгийг хохироогоогүй байх хэрэгтэй. Тэр дундаа авлига газар авч байна гэж байгаа энэ үед төрд хууль бус үйлдэл хийдэггүй байх ёстой гэж харж байна. Гэтэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүн утааны асуудал дээр ямар ч ТЭЗҮ боловсруулаагүй, зураг төслийг нь батлаагүй, эрсдлийг нь тооцоогүй түлшний үйлдвэр нэрийн дор бидний татвараас 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна. Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтийг би та бүхэнд хэлж байна. Энэ тендер дотроос 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн. Бидэнд ирж буй мэдээллээр энэ тендерийг авсан хүн бол Ч.Хүрэлбаатар сайдын ахынх нь ангийн хүүхэд юм байна. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, мөрдөж мөшгих ёстой” гэлээ.

Дээрх мэдээллийн дараахан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу? Гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай дэндэж байна даа, цагдаад гомдол гаргаж байна. АМГТХЭГ-ийн сайт руу нь ороод шууд шалгаад үзнэ үү” хэмээн өөрийн цахим хуудаснаа албан бичгийн хамт байршуулсан байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!