Хурдаа тохируулаагүйгээс мод мөргөжээ

Өнөөдөр /2020.12.07/ өдрийн 11:20 цагийн орчим СБД-ийн 6 дугаар хорооны нутаг ШУТИС-ийн уулзварын баруун замд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Daewoo маркийн автобусны жолооч М нь хөдөлгөөн сийрэг үед хурдаа тохируулаагүй явснаас зорчих хэсгийн хажуугийн модыг мөргөн зогссон байна.

Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй ч ургаа модыг үндсээр нь булгалж, автобусанд ч нэлээдгүй эвдрэл үүссэн байна.

Орчуулах »