Түүхэн нэртэй хүмүүсийн тоо

0
66

Монголчууд хүүхэддээ нэр өгөхдөө бэлэг дэмбэрэлийг бодож өгөх нь элбэг. Гэвч сүүлийн үед эл уламжлал алдагдаж, чамирхсан, харь үгээр гангарсан нэр өгөх нь түгээмэл болсон гэхэд болно.

Нэр өгдөг хүнээс утга, учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Хүн угаасаа өсөн бадрах, хөгжин дэвших хүсэл чанартай амьтан юм хойно түүнд нь тохируулж тухайн хүнийг сайн сайхан явуулах нэр хайрлах олон янзын уламжлалыг Дорно дахины ард түмэн бий болгосон түүхтэй.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн газраас гаргасан нэгэн сонирхолтой тоон мэдээллийг хүргэе. Түүхэн хүмүүсийн нэрийг хүүхэддээ хэр их өгдөг вэ. Хэн бүхний мэдэх эзэн Чингис хааны Тэмүүжин нэрийг 7021 хүн “эзэмшдэг” байна. Өөрөөр хэлбэл, ийм нэртэй төчнөөн хүн байна гэсэн үг.

Тэмүүжин 7021
Сүхбаатар 4479
МАНДУХАЙ 936
ЧИНГИС 576
БОДОО 4
АМИЛЛА 5
МУХУЛАЙ 28
БООРЧИ 92
РЕНЧИН 101
ДАНДАР 219
ӨГӨӨДЭЙ 206
НАМНАНСҮРЭН 230
ЕСҮХЭЙ 500
БӨРТЭ 544
ЦЭДЭНБАЛ 357
ХАСАР 241

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!