Өнөөдөр “Идэр барилдлагтай харагчин хонь өдөр”

Аргын тооллын 14. Билгийн тооллын 14. Идэр барилдлагтай харагчин хонь өдөр. Өглөө нар 05:45 минутад мандан, орой 20:08 минутад жаргана. Уг өдөр гахай, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан болоцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, хишиг далллага авахуулах, насны ном уншуулах, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагхаах элздэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, цуглаж чуулах, тээрэа босгох зэрэгт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс засуулбал эд мал арвижна. Толгой ходоодондоо мэс бүү хүргэ.

08 сарын 14-нд дэлхийн түүхэнд:

  • 1936 оны энэ өдөр сагсан бөмбөгийг олимпийн төрөл болгожээ.
  • 1920 оны энэ өдөр олимпийн 7-р наадам Бельгийн Антверп хотноо нээлтээ хийжээ.
  • 1908 оны энэ өдөр английн Фолкстон хотод гоо бүсгүй шалгаруулах олон улсын анхны тэмцээн болсон байна.
  • 1973 оны энэ өдөр Пакистанд шинэ үндсэн хуулийг батлав

08 сарын 14-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  •  1933 оны энэ өдөр нобелийн шагналт, швейцарийн химич Р. Эрнест төржээ.                      
  • 1876 оны энэ өдөр сербийн хаан Александр Обренович мэндэлсэн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!