МИАТ-ын онгоц Гонконгод газардаж чадалгүй буцжээ

Хонконгод нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, нөхцөл байдал хяналтаас гарахад ойрхон болсон талаар хууль хяналтын байгууллагаас өчигдөр мэдээллэсэн байна. Жагсагчид Лантау аралд орших дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлыг эзлэн авчээ. Үүний улмаас МИАТ-ын онгоц өчигдөр /2019-08-12/ Хонконгод газардаж чадаагүй байна.

Тодруулбал, эсэргүүцлийн жагсаалын улмаас Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал гадагшаа чиглэсэн бүх нислэгээ зогсоосон бөгөөд түр хугацаанд нислэг хүлээж авах боломжгүй болжээ. Гэвч энэ тухай мэдэгдэл Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг хөөрснөөс хойш гурван цаг 25 минутын дараа МИАТ-д ирсэн байна.

Тиймээс Улаанбаатар-Хонконг чиглэлийн тус нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17:52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван, 20:15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрчээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!