Дэлхийд анх удаа хасах хүүтэй орон сууцны зээл гаргажээ

Дани улсын гурав дахь том банк энэ долоо хоногт хасах хүүтэй орон сууцны зээл гаргажээ.

Өөрөөр хэлбэл зээл авсных нь төлөө банк харилцагчдаа мөнгө төлнө гэсэн үг.

Jyske Bank банкны гаргаж буй уг зээл нь 10 жилийн хугацаатай бөгөөд хүү нь тогтмол -0.5 хувь юм байна. Хэрвээ хүн нэг сая долларын зээл авбал, 10 жилийн дараа төлөх нийт мөнгөний хэмжээ нь $995,000 болох ажээ.

Гэхдээ хасах хүүтэй ч гэсэн зээл авсны төлбөр, хураамж банканд төлснөөр нийт дүн буурахгүй юм байна.

“Энэ бол моргэйжийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал юм” гэж Jyske Bank-ийн зээлийн эдийн засагч Миккел Хой хэвлэлд ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хэдхэн сарын өмнө үүнийг бид боломжгүй гэж хэлэх байлаа. Гэвч богино хугацаанд биднийг гайхшруулсан үйл явдлууд өрнөж, харилцагчдад маань шинэ боломжууд нээгдсээр байна” гэж хэлжээ.

Сүүлийн үед Дани улсын банкнууд маш бага хүүтэй орон сууцны зээлүүд гаргах болсон.

Тухайлбал Скандинавын орнуудын хамгийн том зээлдэгч гэдэг Nordea Bank саяхан 20 жилийн хугацаатай, 0 хувийн хүүтэй зээл гаргасан байна.

Зарим банкнууд 30 жилийн хугацаатай, 0.5 хувийн хүүтэй зээл ч санал болгож эхэлжээ.

Санхүүгийн зах зээл маш их эрсдэлтэй, ирээдүй нь бүрхэг байгаагаас хөрөнгө оруулагчид их алдагдлаас зугтахын тулд багахан хэмжээний алдагдлыг зөвшөөрч байгаа нь ийм бүтээгдэхүүн гарахад нөлөөлж байгаа гэнэ.

Тухайлбал Америк-Хятадын худалдааны дайн, Brexit зэрэг үйл явдлууд Европын эдийн засгийг нэг хэсэгтээ сэхэхгүй болгож байгаа юм.

Эх сурвалж: Business Insider


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!