Ард нийтийн санал авахгүй бол АН хэлэлцүүлэгт оролцохгүй

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, нийгэмд тулгамдаж буй цаг үеийн олон асуудал болох ургац хураалт, зам засварын ажлын талаар холбогдох сайд нараас мэдээлэл сонссон байна.
Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хуйларч, цаг үеийн бусад асуудалдаа анхаарахгүй байсаар төр засаг иргэдийг бухимдуулж байна. Ялангуяа зам засварын томоохон ажил болох Дархан-Улаанбаатар, Налайх чиглэлийн замын ажил иргэдийг бухимдуулж байна. Тиймээс бид өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд болон газрын дарга нарынх нь мэдээллийг сонслоо. Цаашид ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, эрчим хүчний бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөж байна” гэлээ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил төсөв, зохион байгуулалтын хувьд дутуу зүйл их байгааг салбарын сайдад нь анхааруулж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах чиглэлд ажиллах ёстой гэдгийг сануулжээ.

Мөн тус зөвлөлийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын талаар ярилцсан байна. АН-ын зөвлөлөөс тодорхой саналуудаа ажлын хэсэг болон байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр батлуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, орон нутгийн засаг захиргаатай холбоотой зэрэг саналууд дээр байр суурь хэвээрээ байгаа гэдгийг зөвлөлийн дарга онцлов.

Түүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг заавал ард түмнээр батлуулах ёстой гэсэн УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад наймдугаар сарын 6-нд хүргүүлсэн. Тэр тогтоолыг чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэхгүй бол АН-ын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ хатуу илэрхийлж байгаа гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!