Б.Хурцад холбогдох шүүх хуралд Ж.Батзандан, Л.Болд нарыг оруулахгүй

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа. Энэхүү хуралдааныг Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүн хөндлөнгөөс ажиглах хүсэлтээ өгөөд байсан билээ. Тэгвэл уг хүсэлтийг Шүүгчид хэлэлцээд хөндлөнгөөс ажиглах шаардлагагүй хэмээн үзэж хүсэлтээс нь татгалзсан байна. Энэ талаар түр хорооны нарийн бичиг н.Хишигбаяр “Хөндлөнгийн оролцогчоор оролцуулах боломжгүй гэдэг шийдвэрийг өгсөн. Шүүхээс энэ талаар мэдээлэл өгөх байх” гэсэн юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!