Өнөөдөр ” Рашаан барилдлагтай цагаачин могой өдөр”

Аргын тооллын 08 сарын 12. Билгийн тооллын 12. Рашаан барилдлагтай цагаачин могой өдөр. Өглөө нар 05:42 минутад мандан, орой 20:11 минутад жаргана. Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд оройх, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, хараал зүхлийгш дарах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, ан гөрөө хийх зэрэгт муу. Аян замд одогсод баруун хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Нүд, гарын алга, үсний завсртаа мэс бүү хүргэ

08 сарын 12-нд дэлхийн түүхэнд:

  • 1851 оны энэ өдөр америкийн Айзек Зингер анхны оёдлын машины патентыг авчээ.
  • 1658 оны энэ өдөр Нью-Амстердамд /өнөөгийн Нью -Йорк хотод/ умард америкийн анхны цагдаагийн Отряд болох Рательвахт байгуулагджээ.

08 сарын 12-ний энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1930 оны энэ өдөр Унгар гаралтай америкийн санхүүч, нийгмийн зүтгэлтэн Жорж Сорос мэндлэв.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!