Б.Хурцыг хэнээр солих вэ

0
156

ТЕГ-ын дарга Б.Хурц Хууль зүй, дотоод хэргийн сайдын талаар хэд хэдэн таагүй мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч хариуг нь газар дээр нь барьж, хүчний байгууллагын удирдлагуудыг халж  солихоо мэдэгдсэн удаатай. Тодруулбал, У.Нямдорж сайд Цагдаагийн ерөнхий газрын даргыг цагийн дотор солино хэмээн мэдэгдэж, товлосон хугацаандаа ч амлалтаа биелүүлсэн.

Тэгвэл Б.Хурцыг ойрын өдрүүдэд солих тухай яриа эрчээ авч эхлэв. Улмаар түүний оронд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан А.Дулаанжаргал, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, Батлан хамгаалах яаманд удирдах албан тушаал хашиж байсан н.Сайнбаяр нарын нэр яригдах болсон. Тэднээс хамгийн өндөр магадлалтай нь н.Сайнбаяр хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна. Түүнийг уг албан тушаалд томилж болох эсэх зөвшөөрлийг авахаар АТГ-т албан бичиг хүргүүлэх гэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!