“The Hu” хамтлаг Монгол Улсын соёлын элч боллоо

“Хүннү” рок урсгалыг дэлхийд таниулж буй “The Hu” хамтлагийн дуунууд Billboard-ын жагсаалтад багтаж, “Шилдэг борлуулалттай хард рок дуунууд”-ын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ. Гадаад харилцааны яамнаас “The Hu” хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж, өчигдөр/2019.08.10/ өргөмжлөл гардуулан өгсөн байна. Энэхүү хүндтэй өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгч, Монголын рок ертөнцийн үүд хаалгыг дэлхийд нээж өгсөн хамтлагийнханд талархал илэрхийлжээ.

Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

“The Hu” хамтлаг Монгол Улсын соёлын элч боллоо

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!