Түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийг ирэх долоо хоногт зарлана

НОСК-иас түрээсийн орон сууцны талаар өнөөдөр (2019.08.09) мэдээлэл хийлээ. Буянт-Ухаа II хорооллын 972 айлын орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу түрээслэгчдийг цахимаар бүртгэж, нийтдээ 35 058 иргэн орон сууц түрээслэх хүсэлтээ гаргасан байна. Тэдний 4700 нь энгийн түрээс, 30 000 нь түрээслээд өмчлөх хэлбэрт бүртгүүлжээ.

Цахим бүртгэлд бүртгүүлсэн нийт иргэдээс түрээслэгчдийг сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн байна. Өчигдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн ангиллын сонгон шалгаруулалт явагдсан аж. 

Мөн залуу гэр бүл ангиллын сонгон шалгаруулалт явагдсан байна. Түрээслээд өмчлөх ангилалд 4082 залуу гэр бүл бүртгүүлжээ. Тэдний 58 нь орон сууцанд орох квоттой аж. Бүртгүүлсэн иргэдийн 1356 нь эхний шаардлагыг хангаагүй учраас сонгон шалгаруулалтаас хассан байна. Улаанбаатар хотын харьяат, гэр хороололд амьдардаг, тогтмол орлоготой, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх зэрэг нийтлэг шаардлагыг хангаагүй учраас шалгаруулалтад оруулаагүй гэдгийг НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар хэллээ.

Орон сууц түрээслэх боломжтой 58 гэр бүл нь 12 жил нийгмийн даатгал төлсөн, 3-4 хүүхэдтэй, агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг, гэрлэсэн, 35 хүртэлх насны иргэд байгаа аж. Сонгон шалгарсан иргэдийн материалыг ирэх долоо хоногт авна. Худал мэдээлэл өгсөн, материалаа гүйцэт бүрдүүлээгүй бол хасагдаж, дараагийн иргэнд боломж гарах юм байна. 

Сонгон шалгаруулалтын комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, бусад ангиллын түрээслэгчдийг сонгох аж. Харин сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт иргэдийг ирэх долоо хоногт зарлана гэдгийг НОСК-ийн удирдлага хэллээ.

2 Сэтгэгдэлүүд

  1. энэ арай л үлгэрийн шаардлага тавиад бгаан биш үү 12 жил нийгмийн даатгал төлсөн хүн өдий хүртэл 8% хамрагдаагүй байна гэж байх уу зүгээр өөрсдийнхөө найз нөхөд хамаатан саданнаа оруулах гэж байгаа заль юм биш үү

  2. сарын орлого нь 2сая гаргаж 3сая авдаг хүмүүс гэр хороололд амьдарлаа юу жоохон ард түмэнд ойрхон шаардлага тавууль яасын энэ арай биш ээ


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!