Халхын голын байлдааны 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн зохиогдоно

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү ойд зориулан үзэсгэлэн гаргахаар болсон байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “…Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулах ажээ. Үзэсгэлэн энэ сарын 12-ноос 25-ны хооронд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!