Токиогийн ДАШТ-д оролцох Монголын жүдочдын нэрс тодорлоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод  наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох юм.

“Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монгол Улсаас Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчинН.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ.

Энэ жилийн Токиог зорих багт “Рио 2016” Олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Ц.Батцэцэг нарын шилдэг тамирчид багтаагүй юм. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

МОНГОЛЫН БАГ:

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
57 кг: Л.Энх-Отгон
63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
70 кг: Ц.Энхчимэг
78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин
66 кг: Ё.Басхүү
73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Г.Алтанбагана
100 кг: Л.Отгонбаатар
+100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

ХУВААРЬ:

Наймдугаар сарын 25: эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг
Наймдугаар сарын 26: эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг
Наймдугаар сарын 27: эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг
Наймдугаар сарын 28: эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг
Наймдугаар сарын 29: эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг
Наймдугаар сарын 30: эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг
Наймдугаар сарын 31: эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг
Есдүгээр сарын 1: Холимог багийн ДАШТ


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!