Төрийн төлөөгүй мөнгийг иргэдээс нэхэж байна

-“А” бүсэд нэвтрэх машинуудын торгуулиар хэдэн км зам засах бол-

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд автозамыг бүсчлэлээр хуваахаар болсон. Мөн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлийг цагийн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах талаар санал асуулга явуулж байгаа.

Үнэндээ тэрхүү хязгаарлалтын А бүсэд л гэхэд Төрийн ордон, Нийслэлийн ЗДТГ-ын машинууд байнга холхидог Сүхбаатарын талбайн эргэн тойрон багтаж байгаа юм. Тухайн бүсчлэлд явах автомашинууд торгуульгүй байхаас эхлээд өнгө үзэмжийн асуудлыг ч хөндөж байгаа.

Гэтэл тэрхүү бүсэд нэвтрэх эрх бүхий төр, захиргааны байгууллагуудын машины торгуулийг тухайн байгууллага төлдөг. Тэдний хувьд дарга нар нь байн байн солигддог учраас автомашины торгууль нь хураагдчихсан байдаг Тийм дээ ч саяхан хүүдээ өгч зугаалганд явуулсан гэх Мал, аж ахуй, эрдэм, шинжилгээний хүрээлэнгийн нэр дээр байдаг 33-03 УБВ дугаартай машин л гэхэд 470 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй байх жишээтэй. Тийм байтал ИТХ-ын дарга Р.Дагва “Жолооч нарын бүх торгууль 50 тэрбум төгрөг болж орж ирэх байсан. Түүгээрээ замуудаа засах байсан” гэх утгатай үг хэлж л байдаг.

Мөн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Өндөр торгуулиа төлөхгүй байгаа жолооч нарт шүүхээр хариуцлага тооцуулна. Замын хязгаарлалт хийхээс аргагүй” гэх тайлбарыг өгч байгаа юм. Дээрх нөхдийн тайлбараар бол торгууль төлөөгүй машинууд зам эвдээд, торгуулийн мөнгөөр нь зам засах гэхээр төсөв нь бүрдэхгүй байгаа аж.

Уг нь нэгэнт ашиглалтад өгч буй автозамуудыг тодорхой хугацаанд тухайн замыг тавьсан аж ахуйн нэгж нь хариуцан ажилладаг. Үндсэндээ баталгаат хугацаа гэж ойлгож болно. Харин арчилж, тордох ажлыг тусдаа байгууллага хийдэг. Зам эдвэрч, муудаж байгаа нь торгуультай машинууд хөдөлгөөнд оролцсоных бус ус зайлуулах хоолойгүй, нэгэнт ус дүүрсэн бол цэвэрлэгээг нь хийхгүй удаж байгаа зэргээс үүдэлтэйгээр эвдрэл явагддаг. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон бороо ч үүнийг баталсан.

Нийслэлийнхний нэрлэж заншсан 25-р эмийн сан орчим, 3, 4 хороолол, Өргөө кинотеатраас хойш, “Энхбаяр”, “Энхболд”-ын гэгдэх замуудыг одоо ч харсан цэвэрлэгээ хийгдээгүй эвдрэл нь ил тод байж л байна.

Дээрх замуудад сар ч хүрэхгүй хугацааны өмнө засвар хийсэн. Өмнөх жил ч мөн адил. Гэтэл ганц борооны ая даахгүй дахин эвдэрсэн замуудаг хэрхэх вэ. Торгуулиа төлөөгүй иргэдийн халааснаас өөр хэлбэрээр авах уу. Эсвэл том дарга нар, төрийн байгууллагуудаас торгуулийг нь төлүүлэх арга хэмжээг эхлээд авах уу. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!