ЖДҮХС-гийн зээлийг ломбард болон банк бусаар дамжуулж мөнгө угаасан 8 тохиолдол гарчээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандсан. Тэрбээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан эрх мэдэлтнүүдийн хэрэг шийдэгдэхгүй удаж байгаа нь бусдад давуу байдал бий болгох нөхцөл бүрдэж байгааг сануулсан байна. Тиймээс ЖДҮ-гийн гэх хэрэг ямар шатанд, хэрхэн шалгагдаж байгаа талаар мэдээлэл авахыг хүсч, хариуг 7 хоногийн дотор ирүүлэхийг хүсч албан бичиг хүргүүлсэн юм.

Харин өнөөдөр тэрээр өөрийн цахим хуудсаараа УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн тухайгаа бичжээ. Ингэхдээ “УЕП-ын газраас ЖДҮ тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3% хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ” гэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр, “2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр УЕП, АТГ-ын дарга нарт хаягласан албан тоот явуулсан. Хариу нь ирсэн байна. Үүнд, ЖДҮ-тэй холбоотой 114 хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэр дундаа 2016 оноос өмнөх асуудлыг ЦЕГ, 2016 оноос хойшхи асуудлыг АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэнэ. Шалгаад үзэхэд 38,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Энэ нь хийнэ гэж худлаа төсөл бичээд төслөөсөө тусдаа үйл ажиллагаа явуулсан байна гэж ойлгож байгаа. Тэр дундаа 20 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжилж, 38.2 тэрбумаас мөрдөн байцаалтын явцад 3.3 тэр бумыг нөхөн төлүүлсэн. 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн мөрдөгчийн мэдэгдэл явуулахад 8 тэрбум нь буцаж орж ирсэн байна. Мөн 34 нь иргэд ААН-д барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг ломбард, ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой байна. Үүний 11 нь албан тушаалтантай хамааралтай байгаа. Манай УИХ-ын гишүүдтэй хамааралтай гэсэн үг. Үүнийг шалгахад  өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан 8 үйлдэл нь тогтоогдсон байна” гэлээ.

Zaluu.com


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!