Умард Солонгос шинэ төрлийн пуужин туршлаа

Долоодугаар сарын 25-нд Өмнөд Солонгосын цэргийнхэн БНАСАУ зүүн эрэг дэх Ходо хотоосоо хоёр баллистик пуужин харвасан тухай дамжуулсан. Харин өчигдөр буюу долдугаар сарын 31-нд шинэ төрлийн чиглүүлэгч пуужингийнхаа туршилтыг амжилттай явууллаа хэмээн РИА Новости мэдээллээ.

Пуужингийн туршилтыг Умардын удирдагч Ким Жон Уны удирдлага дор явуулсан байна. Удирдагч Ким Жон Ун туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ төрлийн пуужин “жинхэнэ гамшиг” тарих болно гэж тэмдэглэжээ. Түүнчлэн БНАСАУ шинэ зэвсэг нь цэргийн ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!