ОХУ-д гарсан түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхжээ

ОХУ-ын Сибирьт гарсан түймэр нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахаас татгалзсаар өнөөдрийг хүрсэн. Мөн муж, хязгааруудын төсөвт түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлж байгаа талаар Москва Таймс сонин мэдээлсэн. Энэхүү түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг NASA хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлсэн байна.

Долдугаар сарын 30-нд буюу өчигдөр NOAA/NASA Suomi NPP хиймэл дагуулаас авсан зурагт үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулсан байна.

Мөн Монгол Улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрснийг харуулжээ.

Түймрийн утаа өнөөдөр буюу долдугаар сарын 31-нд АНУ, Канадад хүрэхээр байгааг хэмээн NASA мэдээлсэн байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!