Оймсондоо авлигаа нуусан Н.Баярсайхан гэж хэн бэ

Тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь шүүхээр тогтоогдсон МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан гэгчийн албан өрөөнд АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж буй бичлэг цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Тэрбээр Газрын дарга Э.Аззаяагийн хамт тэрбум гаруй төгрөгийн авлига авсан бөгөөд үүнийх нь шийтгэл болгож шүүх 40 сая төгрөгөөр торгосон юм. Энэ шийтгэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна.

Н.Баярсайхан гэгч нь 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орсон бөгөөд өмнө нь HiFi Records дэлгүүрийн эзэн байжээ. Мөн түүнийг ажиллаж байх үед МХЕГ-ын даргаар Ш.Раднаасэд ажиллаж байсан ба тэд нэг төгсөлтийнхөн юм.

Н.Баярсайхан нь мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих ажлыг хариуцдаг хэлтсийн дарга байсан бөгөөд өндөг, мах зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд иргэд, ААН-үүд авлига өгч, богино хугацаанд хил нэвтрэх бичиг авдаг байжээ. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулах замаар авлига авч байсан нь шүүхээр тогтоогдсон байдаг.

Түүний авлигын хэмжээ нэг байгууллагаас хамгийн багадаа гурван сая төгрөг авдаг байсан ба авлигын мөнгийг доллар эсвэл юань байхыг шаардаж, төгрөг байгаа тохиолдолд буцаадаг байсныг мөрдөн байцаалтын явцад гэрчүүд мэдүүлсэн байна.

Тэрбээр тэрбум гаруй төгрөгийн авлига авсныхаа төлөө төрийн албанд ажиллах эрхээ таван жилээр хасуулж, 40 сая төгрөгийн торгууль төлсөн. Өөрөөр хэлбэл, авилгын мөнгийг нь нэгжлэгээр илрүүлж буй бичлэг олон нийтэд цацагдаж байгаа энэ үед тэрбээр сул чөлөөтэй байгаа гэсэн үг юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!