ЭХЭМҮТ олон улсын стандарт хангалаа

2018 оноос ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн.

2019 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийж, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг сайжруулах зөвлөмж, анхааруулга нөхцөлгүйгээр, болзлыг 100% хангасан болохыг магадлалаа.

Ийнхүү ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлсэн хамт олон боллоо.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!