Хонконгт эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна

Хонконгийн ардчиллыг дэмжигч жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн болсон талаар BBC мэдээллээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон уг жагсаалд хэдэн арван мянган хүн оролцсон байна. Тэд Хонконг дахь БНХАУ-ын төлөөлөгчийн газарт хүрэхийг завдсан бөгөөд тэдний эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сум ашиглажээ. Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцэгч болон ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн ажиллагаа нь найман долоо хоног дараалан амралтын өдрүүдээр болж байгаа юм.

Хонконг нь дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтад дээгүүр байр суурь эзэлдэг хэдий ч сүүлийн үед тус хотод жагсагчид, цагдаа нар болон саваа барьсан хүмүүс /гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд гэж таамаглаж байгаа/ хооронд ширүүн мөргөлдөөн гарч, энэхүү статуст нь сөргөөр нөлөөлж байна. Учир нь жагсагчид өнгөргч баасан гаригт хотын олон улсын нисэх буудалд дээр суулт хийсэн ба олон улсаас аялагчдад хандан сэрэмжлүүлэг гаргаад байсан юм. Нисэх буудалд суулт зарласан иргэд “Эцсийн зогсоол Хонконгоос Эрх чөлөөнд”, “цагдаа, дээрэмчдээр удирдуулсан Хонконг хотод тавтай морил” гэх мэт лоозон барин олон улсын нислэгээр ирсэн зорчигчдыг угтжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!