Сурагчид баасан гарагаас амарна

0
67

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт ирэх сарын 3-н буюу энэ баасан гарагаас эхэлнэ. Нэгдүгээр улирлын амралтаар хот, хөдөөгийн сурагчид нэг долоо хоногийн хугацаатай амрах юм. Тодруулбал, ирэх сарын 3-наас 9-ний өдрийг хүртэл амрахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан журамд тусгагдсан.

Хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сурагчид гурван долоон хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэг дүгээр сарын 18-ныг дуустал амарна. Харин орон нутгийн бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-ний өдрийг дуустал хоёр долоон хоног амрах юм. Зүй нь Сар шинийн баяраар орон нутгийн сурагчид нэг долоон хоног амрахаар салбарын сайдын журмаар зохицуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!