Автобус баазын дахин нэг жолоочоос халдвар илэрлээ

2020-12-05
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.05-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20240 хүнд PCR шинжилгээг хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод гурван тохиолдол нэмэгдэж нийт 99 болжээ. Халдварын хоёр тохиолдол ойрын хавьтал бол нөгөө нь автобус баазын жолоочийн ойрын хавьтал болох хамт ажилладаг, нэг унаагаар явдаг иргэнээс халдвар илэрчээ.

Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 197,

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол батлагдаж нийт 25,

Дархан-Уул /45/, Орхон /24/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо хорогоор 99
Дотоодын нийт халдварын тоо 397
Өвчлөлийн байдал нийт 842
Орчуулах »