ЖОЛООЧ ЭМЭГТЭЙГ ХҮҮХДҮҮД ХҮЧИРХИЙЛЖЭЭ

2019 оны долдугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних 4 залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран шуурхай ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг саатуулжээ. Гэмт хэргийг 15-17 насны Ж, М, У, Б гэх дөрвөн хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд дээрэмдсэн автомашинаа жолоодож явахад нь цагдаагийн алба хаагчид баривчилсан байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!