Түрээсийн орон сууцны бүртгэл даваа гаригт эхэлнэ

Нийслэлийн орон сууцны корпорацаас “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Цахим бүртгэл энэ долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлж наймдугаар сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд үргэлжилэх ажээ. Иргэд 49.23 мкв бүхий хоёр өрөө, 39.30 мкв бүхий хоёр өрөө, 68.59 мкв бүхий гурван өрөө байруудыг гурван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм. Энэхүү түрээсийн орон сууцны хөтөлбөр нь агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэж буй тул гэр хорооллын иргэдийг л хамруулна гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорацаас тодотгож байв.

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!