“Game of Thrones” 38 шагнал хүртэж Эммигийн түүхэнд дээд амжилт тогтоожээ

Телевизийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг Эмми шагналд “Game of Thrones” цуврал 32 төрлөөр нэр дэвшиж дээд амжилт тогтоосон байна. Тодруулбал, HBO сувгийн бүтээл болох “Хаан ширээний тоглоом” энэ жилийн Эмми шагналд шилдэг драмын цуврал, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин (Кит Хэрингтон), эмэгтэй жүжигчин (Эмили Кларк), шилдэг туслах дүр зэрэг төрөлд нэр дэвшиж байгаа ажээ. Тус цуврал 2016 онд 38 шагнал хүртэж Эммигийн түүхэнд дээд амжилт тогтоож байжээ.

Энэ жил “The Marvelous Mrs. Maisel” цуврал хорин төрөлд нэр дэвшсэн бол “Чернобыль” 19 төрлөөр өрсөлдөх болжээ. Эммигийн шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдана.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!