Өнөөдөр “Идэр барилдлагатай улаагчин могой өдөр”

Билгийн тооллын 18. Идэр барилдлагатай улаагчин могой өдөр. Өглөө нар 05:12 минутад мандан, орой 20:44 минутад жаргана. Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргиил. Эл өдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, бурханд залбирах, сан тавиулах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, ан гөрөө хийх зэрэгт муу. Аян замд одогсод баруун хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд малын гарлага гарна. Гарын алга, бөгсөндөө мэс бүү хүргэ.

07 сарын 19-нд дэлхийн түүхэнд:

  • 1822 оны энэ өдөр францын эрдэмтэн жозеф ньепс дэлхийд анх удаа гэрэл зураг угаав
  • 1814 оны энэ өдөр английн далайчин М.Флайндерз өөрийн номонд анх удаа ногоон тивийг австрали хэмээн нэрлэжээ.
  • 1799 оны энэ өдөр эрхүү хотноо Аляскийг эзэмших орос-амеркийн компани байгуулагдав
  • 1946 оны энэ өдөр Мэрлин-Монро кино пробод анх оржээ.

07 сарын 19-ны энэ өдөр төрсөн алдартанууд: 1893 оны энэ өдөр оросын нэрт яруу найрагч В.Маяковский мэндэлсэн.       


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!