АН: Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэльдт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн саналын талаар байр сууриа нэгтгэсэн байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, Сонгуулийн хэлбэр, тогтолцооны тухай асуудал. Ардчилсан улс мөн юм бол сонгодог парламентыг бүрдүүлэхийн тулд сонголт хийдэг байх ёстой. 76 жижиг тойргоос хүмүүсийг сонгох нь Засгийн газрын тогтворгүй байдал, парламентын нэр хүнд зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан холимог сонгуулийн системийг дэмжиж байна.

Хоёрдугаарт бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа татгалзаж чадаагүй байна. Бид зах зээлийн эдийн засагт социалист маягаар хандаж болохгүй. Орон нутгийн хөгжлийг дэмжих асуудал нь эдийн засгийг орон нутагт өгдөг асуудал. Үүнийг Үндсэн хуульд тусгаж өгөх ёстой. 

Гуравдугаарт нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргаа. Хотын статусын асуудалд Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна. 

АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг тусгахгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын төслийг өргөн барьсны дараа Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж байна гэсэн буруу ухуулга сурталчилгаа хийж байна.

Харин Ерөнхийлөгч сонгодог парламент хүн амынхаа тоотой харьцуулаад 108 байх, холимог сонгуулийн системтэй байх ёстой гэсэн байр сууриудыг илэрхийлсэн учир АН-ын зөвлөл энэ саналуудад байр сууриа нэгтгэсэн гэв. 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!