Казахстаны жюү жицүгийн №1 тамирчин Молдир Мекенбаева

Улаанбаатар хотноо өнөөдөр Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэж байгаа. Энэхүү тэмцээнд оролцох Казакстан Улсын баг тамирчид дунд сошиал ертөнцөд од болоод буй
Молдир Мекенбаева багтжээ. Тэрбээр 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн, өдгөө 22 настай бөгөөд Казахстаны шигшээ багийн тамирчин төдийгүй Жюү жицүгээр хичээллэж багагүй амжилт гаргаад байгаа юм байна. Тухайлбал, 2016 онд жюү жицүгийн 49 кг жинд барилдан дэлхийн аварга болж байсан. Мөн 2017 онд дээрх жиндээ мөнгөн медаль хүртсэн. 2017 оны ДАШТ-ний үеэр Молдир медалийн эзэн болсноор багаараа хүрэл медалийн болзол хангажээ.Түүний хувьд Казахстаны Назарбаев их сургуульд жүжигчнээр мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна. Тэрбээр жюү жицүгээр улсдаа №1, Азид 14 дүгээр эрэмбэтэй тамирчин ажээ.
Үзэсгэлэнт бүсгүй Молдир Мекенбаева инстаграмм сүлжээндээ 60 мянга гаруй дагагчтай бөгөөд түүний дагагчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа юм байна.

Молдир Мекенбаева зурган илэрцүүд

1 сэтгэгдэлтэй


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!