Өнөөдөр “Үл тохирох барилдлагатай улаан луу өдөр”

Аргын тооллын 07 сарын 18. Билгийн тооллын 17. Үл тохирох барилдлагатай улаан луу өдөр. Өглөө нар 05:11 минутад мандан, орой 20:45 минутад жаргана. Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг догшныг номхруулах, ад зэтгэрийг номхотгох, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Гүүр барих, газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн  зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал өнгө зүс доройтно. Шагай, хоолой, хүзүүндээ мэс бүү хүргэ.

07 сарын 18-нд дэлхийн түүхэнд:

  • 1872 оны энэ өдөр Их Британид анх удаа нууц санал хураалтын журмыг баталжээ.
  • 1898 онд эрдэмтэн Пьер Кюри, Маря Кюри нар уранаас өөр цацраг идэвхт элемент байдаг тухай Парисын шинжлэх ухааны академид мэдээлсэн байна.
  • 1925 онд А.Гитлерийн “Майн Камф” ном хэвлэгдэн гарсан.

07 сарын 18-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1918 онд Өмнөд Африкийн хувьсгалын удирдагч, улс төрч Nelson Mandela мэндэлжээ.
  • 1967 онд кино жүжигчин Vin Diesel төржээ.
  • 1982 онд кино жүжигчин Priyanka Chopra төрсөн.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!