АЛБА ХААГЧИЙНХАА ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамт олны санаачилгаар “ТВ9” телевизтэй хамтран зохион байгуулсан #МөрөөдөлБиелдэгнэвтрүүлгийн оролцогч цагдаагийн ахлах ахлагч Б.Ганбатад өнөөдөр /2019.07.17/ шинэ сууцны түлхүүрийг хүлээлгэн өглөө.

Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цагдаагийн нийт алба хаагчдын төлөөлөл болох Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганбатын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг хамтран зохион байгуулсан “ТВ-9” телевиз, “Мак” ХХК, “Бат Бөх” констранкшн, “Минж Занд” ХХК, “Зебра” ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангийн хамт олон болон эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллага, иргэд, хэлтсийн алба хаагч нарт Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гүн #Талархал илэрхийлье.

Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье

Нийслэлийн Цагдаагийн Газар-н зураг.
Нийслэлийн Цагдаагийн Газар-н зураг.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!