Г.Арсланхуяг: “Яараад яахав дээ” аяныг хамтын хүчээр амжилттай зохион байгууллаа

ЦЕГ-аас өнөөдөр “Яараад яахав дээ” аяны үр дүн болон Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг хэлэхдээ, Цагдаагийн байгууллага хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг аяныг зохион байгууллаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчил, аюулгүйн бүс хэрэглээгүй 6083, хурд хэтрүүлэн зорчсон 3190 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Арга хэмжээг олон нийтэд хүргэхэд  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээгээр тавигдсан мэдээ, мэдээлэл контент иргэдэд хүрч, эерэг сэтгэгдэл илэрхийлж, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурд буурч, иргэд “Яараад яахав дээ” гэх үгийг эерэг утгаар нь ашиглаж, нэгэндээ шаардлага тавьж байна. 

Түүнчлэн энэ аяны хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулсан бөгөөд шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчлийг илрүүлж ажиллалаа. 
Мөн

  • аюулгүйн бүс хэрэглээгүй 6083
  • хурд хэтрүүлэн зорчсон 3190
  • гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846
  • бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789
  • Бусад зөрчилтэй 28202 зөрчлийг тус тус илрүүлсэн.

Орон нутгийн замд гарах зам тээврийн осол буурч байгаа хэдий ч осол түгээмэл гардаг газруудад энэ жил камер байршуулж тухайн иргэн хэдий хугацаанд хэр хурдтайгаар замыг туулж ирсэнийг нарийвчлан тогтоодог болно. Ер нь 80 км хурдтай явахад хоцроод байдаггүй харин аюулгүй очих газартаа хүрдэг юм байна гэдгийг л иргэд маань сайн ойлгох хэрэгтэй. 

Арга хэмжээг “Мобиком корпораци” ХХК, “Оюутолгой” ХХК болон “Таванбогд” ХХК, “Петровис” ХХК, “Магнай трэйд” ХХК, “Toyota Tire” ХХК, урлаг соёл, спортын салбарын олны танил хүмүүс иргэдийн оролцоо, дэмжлэг сайн үзүүлсэн учраас энэ арга хэмжээ маань олонд сайн хүрлээ гэлээ.

1 сэтгэгдэлтэй


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!