“Торгоны зам” раллигийн ялагчид тодорлоо

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авторалли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт боллоо. Уг уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Уралдааны сүүлийн гараа өчигдөр БНХАУ-ын Жиаюгуан хотод болж ялагчид тодорлоо.

image

ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр болж өнгөрсөн нийт 5003 км /уралдааны зам 2589 км/ замд болсон юм. Энэ жилийн “Торгоны зам” раллигийн ялагчаар өмнө нь ялж байгаагүй шинэ хүмүүс тодорсон нь ихээхэн онцлогтой байлаа.

Автомашины төрөлд- Нассер Ал Аттияа, ачааны авто машины төрөлд Антон Сильбов, мотоциклийн төрөлд Сам Сандерланд, дөрвөн дугуйтын ангилалд Рафал Соник нар шалгарлаа.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!