Монгол туургатны морьтны өв, соёлын наадам болно

Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)- оос монголын шилмэл хурдан морьдын “Их хурд -8″ уралдааныг энэ сарын 20-21 өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Найм дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү уралдааныг зөвхөн морьны уралдаан бус Монгол туургатны морьтны өв соёлын наадам байхаар зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал, Наадмын удирдамжийн дагуу сум бүрээс шалгарсан “Адуучин”, “Хос сайхан морьтон”-ууд Хүй долоон хутагт ирж өрсөлдөх юм.  “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр зэргийг үзүүлэхээр төлөвлөжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!