Өнөөдөр “Идэр барилдлагатай хөхөгчин туулай өдөр”

Билгийн тооллын 16. Идэр барилдлагатай хөхөгчин туулай өдөр. Өглөө нар 05:10 минутад мандан, орой 20:46 минутад жаргана. Уг өдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр сайн үйлсийг эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, угаал үйлдэх, огторгуйн үүд сахих зэрэгт сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, хот балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн хойш мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Чих өвчүү, эрүү, хөлийн эрхийдээ мэс бүү хүргэ.

07 сарын 17-нд дэлхийн түүхэнд:

  • 1948 оны энэ өдөр дорнод аймагт хөгжимт драмын театр байгуулав.
  • 1983 оны энэ өдөр олон улсын хүүхдийн хөнгөн атлетикийн 26-р тэмцээн улаанбаатарт эхлэв
  • 1955 оны энэ өдөр калифорнид анхны диснейленд нээгджээ.
  • 1775 оны энэ өдөр ану-д анхны цэргийн эмнэлэгийг байгуулжээ

07 сарын 17-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1954 оны энэ өдөр дэлхийн алдартай эмэгтэй улс төрч Ангела Доратиа Меркель германы хамбург хотод мэндэлжээ.
  • 1872 оны энэ өдөр Роальд Руал Амундсен мэндэлжээ

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!