Төөрсөн 99 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим төөрсөн 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 30, “Эх орноо магтан дуулья” үдшийн цэнгүүний үеэр төөрсөн 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 10, Эх орноо магтан дуулья үдшийн цэнгүүний үеэр төөрсөн 15, Хүй долоон худаг орчим 4, нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгч ажиллаа. Төөрсөн хүүхдүүдийг явуулын “Хүүхдийн түр хамгаалах байр”-нд хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелээр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу алба хаагчдыг томилон амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, усанд осолдсон үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тус тус хүргэж ажиллаа. Баяр наадмын 3 өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд хурдан мориноос унаж, үүнээс шаардлагатай 3 хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн байгууллага, иргэд, олон нийтдээ талархал илэрхийлье.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс-н зураг.

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс-н зураг.

Эх сурвалж: ЦЕГ-УСХ


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!