Баярын өдрүүдэд 606 хүүхэд мэндэлжээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 07 сарын 11, 12-нд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлсэн байна. Мөн энэ өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудад нийт 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлжээ.

Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилсэн бол амралтын өдрүүдээр нартай байснаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилсон байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!