Өнөөдөр “Үл зохилдох барилдлагатай шар бич өдөр”

Аргын тооллын 07 сарын 10. Билгийн тооллын 8. Үл зохилдох барилдлагатай шар бич өдөр. Өглөө нар 05:03 минутанд мандан, орой 20:51 минутанд жаргана. Уг өдөр хулгана, луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хорт муу заршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, бурханд залбирах, сан тавиулах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Аян замд одогсод зүүн зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал нас уртасна. Бөөр хөмхийдөө мэс бүү хүргэ.

07 сарын 10-нд дэлхийн түүхэнд:

  • 1786 онд Нью Йоркт анх удаа мөхөөлдөс худалдаалжээ.
  • 1912 онд Юниверсал кино студи Лос Анжелест байгуулагдав.
  • 1946 онд Олон улсын сэтгүүлчдийн холбоо үүсчээ.
  • 1963 онд тамхины эсрэг томоохон компанит ажлыг Америкт анх өрнүүлсэн.

07 сарын 10-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1890 онд Вайоминг АНУ-ын 44 дэх муж болов.
  • 1847 онд Хятадын анхны цагаачид болох 35 иргэн АНУ-д очжээ.
  • 1973 онд Багамын арлууд тусгаар тогтнов.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!