Өчигдөрхөн буурсан шатахууны үнэ ирэх сард дахин өснө

Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр шатахууны үнийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ, Он гарснаас хойш дэлхийн зах зээл дээрх түүхий тос болон импортоор орж ирж байгаа түүхий тос тонн тутмын үнэ гурав, дөрөв, тавдугаар сардуудад өссөн . Үүний улмаас АИ92 шатахууны үнэ гурван удаа үнэ нь өсч 180-200 төгрөгөөр нэмэгдсэн. Харин 2019 оны тавдугаар сарын сүүлээр шатахууны үнэ буурч орж ирсэн. Зургадугаар сарын эхээр дизель 40-50 төгрөг, АИ92 шатахуун 50 орчим төгрөгөөр буурсан байгаа. Мөн долдугаар сарын эхнээс бензиний үнийг дахин буулгана хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллэсэн. Үүний дагуу өчигдрөөс эхлэн жижиглэнгийн үнийг дахин буулгаад байна. Тухайлбал, нийслэл дэх шатахуун түгээх станцуудад АИ92 бензиний үнэ литр тутамд 50 орчим төгрөгөөр буурсан. Орон нутагт ч буурах юм. Өөрөөр хэлбэл, он гарсаар бензиний үнэ литр тутамд нийтдээ 100-110 төгрөгийн үнэ буурсан. Гэвч сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байна. ОХУ-аас манай нийт бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг авч байна. Эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авсан байна. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ. Энэ өсөлт наймдугаар сараас манай улсад тодорхой хэмжээнд ажиглагдана” гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!