Маргааш “Дээлтэй Монгол” наадам болно

Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийтийн тээврийн газраас “Улаанбаатарын үдэш”, “Дээлтэй Монгол” наадмын талаар мэдээлэл өглөө. Тухайн наадмын бэлтгэл ажил 90 хувьтай байна. “Дээлтэй Монгол” наадам маргааш болно. 13 дахь жилдээ болж буй энэ наадмын онцлог нь ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос хүмүүс ирж байгаа аж. Мөн аж ахуйн нэгжүүдийн үндэсний хувцастай жагсаал болно. Түүнчлэн Монгол хувцастай жуулчин шалгаруулах юм байна. Энэ жилийн наадамд хүүхдийн байгууллагууд мөн түлхүү оролцож байгаа аж.

 “Улаанбаатарын үдэш” цэнгүүний тухайд тус цэнгүүн 11, 12-нд болох гэнэ. Цэнгүүний дараа иргэдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах юм байна. Иргэд цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохицуулсан гурван байрлалаас чиглэлийнхээ автобусанд суух аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!